Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол инженерүүд жилдээ ачааны 80 вагон угсрах боломжтой гэв

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан юм. Тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж. Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна.

 

Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ ачааны 80 вагон угсрах боломжтой талаар инженер техникийн ажилчид онцолж байв.



Эх сурвалж: ЗТХЯ