Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эвери Бредли: Солилцоонд орно гэдгээ би мэдэж байсан

SPS телевиз
2017 оны 9 сарын 11
SPS
Зураг зураг

Энэ зун Дорнод бүсийн Детройт Пистонс баг Бостон Селтиксээс шилдэг залуу хамгаалагч Эвери Бредлиг солилцоогоор авч чадсан билээ.

Энэ нь Бостоны фенүүдийн хувьд шоконд оруулсан шийдвэр байсан билээ. Тэгвэл солилцооны гол эзэн Бредли үүнд нэг их гайхаагүй гэнэ.

Тэрээр энэ талаар Bleacher Report-д өгсөн ярилцлагадаа хэлэхдээ:

“Би нэг их гайхаж хүлээж аваагүй ээ. Ийм зүйл болохыг мэдэж байсан. Би 7 жил лигт хүчин зүтгэж байна. 
Энэ чинь бизнес шүүдээ. Энэ лигт юу ч болж мэднэ. Ямар ч нөхцөлд асуудалд бэлэн байх хэрэгтэй. Би хаа нэг тийшээ явна гэдгээ эртнээс мэдэж байсан. Өөрийнхөө ирээдүйг бид мэдэхгүй шүүдээ. Тийм болохоор би бэлэн байсан.” хэмээн хэлжээ.

Бредлиг явуулсан Бостоны бас нэг шалтгаан нь ирэх зун гэрээ нь дуусч чөлөөт тоглогч болох юм. Мэдээж ирэх зун том гэрээг багаасаа хүсэх нь тодорхой учир Бостоны хувьд багийнхаа ирээдүйг харсан бизнесийн алхамыг хийхээс өөр сонголт үлдээгүй билээ.

Бредли өнгөрсөн улиралд 16.3 оноо, 6.1 самбар, 1.2 бөмбөг таслалтын дундчилж, 46.3%-тай довтолсон юм.

Зураг