Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган эхэлнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN

Төрийн ордны Их танхимд

09:00 цагт Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган эхэлнэ. 

Хангарьд ордны урд

10:00 цагт Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар жагсана. Тэд үндэсний үйлдвэрийн автобусаар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг, мөн хотын даргыг огцрохыг шаардана. Тендерт Монголд угсарсан автобус шалгаруулдаггүй, мөн нийтийн тээвэр тойрсон олон асуудлыг ярина.

Засгийн Газрын III байрны 204 тоот мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны наймдугаар сарын байдлаарх хэвлэлийн хурал болно. Энэ удаа Ургац хураалтын явцын мэдээ, Ажиллагчдын сарын дундаж цалин болон бусад мэдээлэл хүргэнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Оффшор данстай нэр холбогдсон улс төрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

MN мэдээллийн төвд

11:30 цагт Авто худалдааны цогцолборын ажлыг гацаах нь хэнд ашигтай вэ, иргэд нүүлгэхийг дэмжлээ зэрэг асуудлаар болон Улаанбаатар хотод байрлах авто захуудын урьдчилсан тандалт судалгааны талаар Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт Дашчойлин хийдээс "Хүрээ Майдар, 108 Ганжуур гороо" хийх талаар хэвлэлийн хурал хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.