Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг авах шинэ хоригийг Даваа гарагт хэлэлцэх санал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын эсрэг авах шинэ хоригийг Даваа гарагт хэлэлцэх саналыг АНУ албан ёсоор НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд өчигдөр хүргүүлжээ.

Уг хоригийг зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэхээр НҮБ дахь АНУ-ын элч Никки Хэли санаачилсан юм.

Шинэ хоригт Пёньянд газрын тос нийлүүлэхийг зогсоох, Ким Жон Уны хөрөнгийг царцаах, Хойд Солонгосоос оёмол бүтээгдэхүүн авахыг хориглох зэрэг арга хэмжээ багтаж байна.

Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр Хойд Солонгостой найрамдалт харилцаатай Хятад, Орос улсууд оёмол бүтээгдэхүүний хоригоос бусад бүх арга хэмжээг авахыг эсэргүүцэх саналтай байгаа гэнэ.

Эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авбал Хойд Солонгос үүнийг тэвчихгүй, улам хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байгаа. Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг болох KCNA агентлаг өнгөрсөн Баасан гарагт НҮБ дахь АНУ-ын элч Никки Хэлиг “банзлынхаа хормойг дэрвүүлсэн биеэ үнэлэгч” хэмээн доромжилсон юм.

Хэли өнгөрсөн долоо хоногийн эхээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандан Хойд Солонгосын эсрэг шинэ хориг зарлахыг уриалж, Ким Жон Уныг “дайн хийхийг гуйгаад байна” гэж хэлсэн нь Пёньяныг бухимдуулсан ажээ.

 

Эх сурвалж: Independent