Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн иргэдэд хариуцлага тооцжээ

ikon.mn
2017 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна.

Дээрх арга хэмжээ маргааш буюу Есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио тавьж ашиглах, хэрэглэж явсан тохиолдолд хуулийн заалтаар хариуцлага тооцож, тусгай дуут гэрэл дохиог тээврийн хэрэгслээс авахуулж зөрчлийг арилгаж ажиллах юм.

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ыг дараах байдлаар заасан байдаг. 

  1. Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-#ХӨХ 
  2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - #ХӨХ-#УЛААН
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – #УЛААН
  4. Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – #НОГООН
  5. Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, авто тээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд– #ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ гэж заасан байна.
Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэнд, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн 6 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. 

Эх сурвалж: Замын цагдаагийн алба