Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ирма хар салхины сансраас буулгасан сүүлийн гэрэл зураг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зүүн өмнөд эрэгт Бямба гарагийн өглөө хүрэх гэж байгаа Ирма хар салхины гэрэл зургийг хэдхэн цагийн өмнө Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа NASA-гийн сансрын нисэгч Рэнди Брэсник эх дэлхийд дамжуулжээ.

Гэрэл зургаас энэхүү байгалийн гамшигт үзэгдэл хэр том хүрээтэй болох нь харагдаж байна. Зураг дээр Ирмагийн хажууд Куба арал зэрэгцэн харагдаж байгаа юм.

Ирма хар салхи Карибын тэнгисийн олон арлуудыг ээлж ээлжээр сүйрүүлсээр Флоридагийн эрэгт ойртож яваа. Орландо хотын алдарт Disney World хүрээлэн Бямба гарагаас эхлэн Даваа гараг хүртэл хаалгаа барьж байгаагаа зарласан нь түүхэндээ тав дахь удаа ажиллагаа нь тасалдаж байгаа явдал юм. Мөн Канавералын хошуунд байрладаг Кеннедийн сансрын төв онц байдалд шилжиж, ихэнх ажилтнуудаа түр чөлөөлөөд байна.

Флоридагийн эрэг төдийгүй эх газрын гүнд аюул учрах магадлалтай тул хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.

 

Эх сурвалж: Mashable