Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Пёньян хотыг тэнгэрээс шинжихүй...

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн хамгийн хаалттай улс гэгддэг Хойд Солонгосын нийслэл Пёньян хотын тэнгэрээс буулгасан дүрс бичлэгийг саяхан Сингапурын гэрэл зурагчин YouTube сүлжээнд байрлуулжээ.

Онгоц хөөрөх мөчөөс эхлэн 6 минут хагас орчим хугацаанд 2.6 сая хүн амтай Пёньяны өнгө төрхийг үзүүлсэн нь ховор бичлэг болсон байна. Гэрэл зурагчин Арам Пан DPRK 360 хэмээх нэртэй блог хөтөлдөг ба хэд хэдэн удаа Хойд Солонгосын тухай сонирхолтой материалууд олон нийтэд хүргэж байсан юм.

Ингээд коммунист дэглэмтэй Хойд Солонгосын нийслэл хот Пёньяныг шинжицгээе.