Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баянзүрх дүүрэгт АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орлоо

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын хэмжээнд огт цэцэрлэггүй 25 хороо байгаагаас өнөөдөр /2017.09.08/ Баянзүрх дүүргийн 24 дүгээр  хороо АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 251 дүгээр цэцэрлэгээ хүлээн авлаа.

Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд  цэцэрлэггүй хорооны тоо нэгээр хасагдаж байгаа юм. Улмаар тус хорооны 80 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болж, цоожтой хаалганы цаана бус цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдсэн юм.

Өнгөрсөн 6 дугаар сард  цэцэрлэгийн шав тавьж байсан бол өнөөдөр шинэхэн барилгадаа 80 хүүхэд хүлээн авч 16 багш, ажилтныг ажиллуулах боломж бүрджээ.

АНУ-ын  буцалтгүй тусламжаар 7 цэцэрлэг  баригдана. Ирэх 10 дугаар сард 2 цэцэрлэг нээлтээ хийж,  хүүхдүүдээ хүлээн авах юм байна.

Цэцэрлэгийн барилгыг америк стандартын дагуу “ТТК”  ХХК гүйцэтгэн, БСШУСЯ захиалж, АНУ-ын номхон далайн цэргийн командлал санхүүжүүлжээ.

Барилгыг цаашид өргөтгөх боломжтой барьжээ.  Тиймээс шаардлагатай нөхцөлд өргөтгөж,  хүүхдийн тоо нэмэгдэх боломжтой гэдгийг барилгын гүйцэтгэгч талаас мэдээллээ.

Цэцэрлэгийн нээлтэд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, 24 дүгээр  хорооны иргэд эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг