Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хил Хязгааргүй Австрали-Боловсролын үзэсгэлэн

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 11
Сурталчилгаа

Жон Лангтри

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд

Австрали Улсын боловсролын чанар, заах арга дэлхийд өндөр үнэлэгдэж, олон улсын анхаарлыг татах болсон билээ. Боловсрол нь тус улсын уул уурхайн дараа орох хоёр дах том экспортын салбар юм. Жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан Австралийн их дээд, мэргэжлийн болон англи хэлний сургуулиудад элсэн суралцдаг.

Австрали Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд Австралийн боловсролын тогтолцоо, чанар болон сургалтын арга барилын талаар мэдээлэл өгөх, сурталчлах олон арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулсаар ирлээ.  Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Хил хязгааргүй Австрали-2017” боловсролын үзэсгэлэн яармаг Австрали болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Сүүлийн жилүүдэд Австралийн их дээд, мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцах Монгол оюутан, зорчих иргэдийн тоо өссөөр байна. 2016 онд л гэхэд 2,000 гаруй Монгол оюутан тус улсын их дээд сургуулиудад элсэн суралцжээ.

“Хил хязгааргүй Австрали-2017” боловсролын үзэсгэлэнд Австралийн 18 их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний  сургуулиуд оролцож байна. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны Бямба гарагт Шангри Ла зочид буудалд болох боловсролын үзэсгэлэн яармагийн үеэр Австрали Монгол улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, сургуулиудын сургалтын хөтөлбөрийг танилцуулах, оюутан элсүүлэх зэрэг үйл ажиллагаа зохиогдоно.  

Та Австралид амьдарч, суралцаж ирсний дараа ч гэсэн “Австралийн дэлхийн төгсөгчдийн холбоо”-нд элсэж, ажлын холбоо хэлхээгээ тэлж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, найз нөхдийн хүрээгээ өргөтгөх боломжтойг дуулгахад таатай байна. 

Хүүхдээ өндөр хөгжилтэй, аюулгүй орчинд сургахыг хүсч буй  эцэг эхчүүд, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхээр төлөвлөж буй ирээдүйн манлайлагчид энэ боломжийг бүү алдаарай.

Сидней хотын Сэнтрал Куйнслэндийн Их Сургууль: Х.ЭРДЭНЭБАТ


Би Австралийн Сидней хотод Сэнтрал Куйнслэндийн Их Сургуульд 1 жил хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцаад ирсэн. Австраличуудын найрсаг, тусархуу зан намайг тэнд амархан дасахад нөлөөлсөн.

Харин цаг агаарын хувьд Австрали нь Монголоос ялгаатай. Монголд өвөл болж байхад тэнд зун болж байдаг. Гэхдээ Австралийн өвөлд хасах градус байдагггүй. Залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж, сонголтууд олон байдаг надад таалагдсан. Сурах орчин, нөхцлийн хувьд маш сайн. Сурах бичгийн хангамж сайн. Орчин нь цэвэрхэн. Их сургуулиудын түвшин дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг. Гадаад улсыг зорьж сурах гэж байгаа оюутнууддаа Австрали улсыг сонгоорой гэж зөвлөе.

Яагаад гэвэл сонголтондоо хэзээ ч харамсахгүй. Миний хувьд зорилгоо биелүүлээд хүрээд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Та бүхэнд амжилт хүсье. 

Централ Коллежийн төгсөгч Г.БАТБОЛД


Би Австралийн Сидней хотод 3 жил суралцаад ирсэн. Австрали улс нь байнгын зуны дулаан уур амьсгалтай. Далай үзээгүй надад анх очиход их сайхан санагдсан.

Хүмүүсийн дунд Австрали, Сиднейн амьдралын өртөг өндөр гэсэн ойлголт байх санагддаг. Үнэндээ бол Улаанбаатар хоттой бараг ижилхэн. Гэхдээ боловсролын чанараараа дэлхийд өндөр байр эзэлдэг. Австралид сурч байгаа хүмүүс гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг урих сонирхолтой байдаг. Үүнийг нь Австралийн Засгийн Газраас маш сайн дэмждэг нь таалагдсан. Ази, Европ, Америк гэх мэт олон үндэстний хүмүүс тэнд очиж амьдарч, суурьшсан байдаг.

Хэрэв гадаадад сурах гэж байгаа бол Австрали улсыг сонгоорой. Тэнд очсоноор та илүү их боломжийг харна. Маш сайхан орчин таныг хүлээж авах болно.  

Монгол Улсын Их Сургуулийн Багш, Өмнөд Австралийн Флиндерс Их Сургуулийн төгсөгч А.БАТХИШИГ Ph.D


Австрали нь сурч, амьдрахад тун таатай газар. Би Өмнөд Австралийн Флиндерсийн Их сургуульд судлаач оюутнаар суралцсан нь мэргэжилээ дээшлүүлж, хувь хүнийхээ хувьд хөгжихөд чухал хувь нэмэр болсон.

Сургуулиуд нь дэлхийн зэрэглэлийн, дээд боловсролын стандартад бүрэн нийцсэн сургалт, судалгааны материаллаг баазтай, сурах нөхцлийг бүрэн хангаж өгсөн байдаг нь надад их таалагдсан. Нөгөөтэйгүүр, сурах, мэдлэг олж авах боломж, сонголтоор дэндүү арвин учраас хаанаас нь эхлэхээ мэдэхгүй сандарч байснаа нуугаад яахав. Энэ үед туршлагатай, чадварлаг, найрсаг багш, олон орны оюутнууд, зөвлөх  профессор болон сургуулийн ажилтнуудын анхаарал халамж, тусламж дэмжлэг их хэрэг болсондоо.  Би гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан. Тэдэнд маань Австралийн амгалан тайван, аюулгүй, эрүүл амьдралын хэв маяг маш их таалагдсан. Далайн эрэгт, төрөл бүрийн дарсаар үйлчилдэг зоогийн газарт зочлох,  амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх олон сонголт бүхий арга хэмжээнүүдэд оролцох боломжтой нь бүр сайхан.

Тийм ч учраас олон сайхан дурсамжаар дүүрэн Австрали улсад сурч, боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлээрэй гэж найз нөхөд, хамт олондоо зөвлөдөг болсон. 

 
 

CANBERRA INSTITUTE OF TECHOLOGY

1

Видео:

Queensland University of Technology

2

Видео:

The University of Sydney

3

Видео:

Education Centre of Australia

4

Видео:

Macquarie University

6

Сургуулийн танилцуулга видео:

Western Sydney University

7

Видео:

Griffith University

8

Видео:

Browns English Language School

9

Видео:

Viva College 

10

Видео:

Monash University

11

Видео:

RMIT University 

12

Видео:

Central Queensland University 

13

Видео:

UNIVERSITY OF NEWCASTLE

14

Видео:

UNIVERSITY OF QUEENSLAND

15

Видео:

University of Melbourne

16

Видео:

UNSW Australia

17

Видео:

TAFE Queensland

18

Видео:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.