Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчид "Хүрэл Тогоот"-ыг зорьж байна

Ч.Гантулга
2017 оны 9 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

"Аялал жуулчлал ” булангаар “Хүрэл тогоот ” одон орон судлалын төвийг танилцуулъя. Энэ төвд ирснээр оддыг илүү ойроос харж, сонирхолтой мэдээлэл авах боломжтой юм.

Оддын бөөгнөрөл, Сарыг дурандахуй

Ханбогд уулын зүүн хойд оргил дээр Монголд төдийгүй дэлхийд ховорхон тооцогдох “Хүрэл тогоот” одон орон судлалын төв бий. Төв замаас хол, уулын эгц өндөрлөгт оршдог ч зорьж ирэх жуулчид ойрын хэдэн жилээс ихэссэн тухай тайлбарлагч хэлэв. Одон орон судлалын төв рүү ороход агаар салхинд гарсан аялагчид, цүнх үүрсэн жуулчид нүдэнд тусав. Жуулчид манай улсад ирээд удаагүй бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын өв уламжлалыг судлахаар ирсэн гэв.

“Хүрэл тогоот” судалгааны төв нь нь далайн түвшнээс дээш 1,620 м буюу Улаанбаатар хотоос 270-320 метр өндөрт оршдог тул хотоос таван хэмээр хүйтэн байдаг аж. Одон орон судлалын оргилд зочлоход том хүн 7,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн хураамж төлнө. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа одон орныг сонирхож, судалж эхэлжээ. Тиймээс Хубилай хаан 1271 онд Одон орон судлалын төвийг байгуулсан тухай түүхийн хуудсанд бий. Харин орчин цагийн Одон орон судлах төвийг 1957 онд Богд хан уулын зүүн хойд үзүүрийн “Хүрэл тогоот”-ын аманд байгуулжээ.

Энэхүү судалгааны төвийг 2013 онд ард болгосон юм. Тиймээс долоо хоног бүрийн нэг өдөр одон орны талаар сонирхолтой лекц тавьж, бичлэг үзүүлдэг гэв. Тус төв хоёр том дурантай. Нэгээр нь оддыг харах боломжтой бол өнөөх нь зөвхөн сарыг харах зориулалттай, нарны идэвхт үзэгдлүүдийг ажиглах Коронограф дуран, нил ягаан цацрагийг хэмжигч радиометр. Радио долгионы “CALLISTO” спектрометр гэсэн дуран байв.

Тэнд өдрийн цагаар нар, нарны идэвхт үзэгдлийг судалдаг бол шөнө нь одод, оддын бөөгнөрөл, гариг эрхэс болон сарыг дурандаж болно. Одон оронг судалснаар орчлон ертөнцийн үүсэл, хөгжил, цаашдын хувьслыг урьдчилан тооцоолох боломжтой юм байна. Мөн дэлхийг чиглэсэн жижиг биетүүдээс урьдчилан сэргийлж чадна.

ОД БҮХЭН НАСТАЙ

Энд зөвхөн од үзэхээс гадна байгалийн сайханд аялж, эрүүл агаарт нэг өдрийг өнгөрөөх боломжтой юм. Ингээд эрхэс тэнгэрийн гайхамшгийг дурандлаа. Тэнгэрт түм бумаараа бужигнах цагаан оч. Бидний нүдэнд цэг шиг харагдах тэдгээр одод бүдэг саарал өнгөтэй байдаг аж. Үүнээс гадна од бүхэн настай. Залуу од цэнхэр тод туяатай байдаг бол хөгшин од шар туяатай ажээ. Хэдэн зуун мянган жилийн настай од асар олон байгаа гэнэ.

Түүнчлэн тэнгэрийн гурвалжин, пегасусын дөрвөлжин зэрэг байгаль дэлхийн сонирхолтой үзэгдлийг ажигласан юм. Тайлбарлагч Д.Алтан-Очир гадна бүрэнхий шөнийг гийгүүлэгч, буурал саран өөртөө олон гайхамшгийг агуулдаг тухай сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэрээр “Cap хэрхэн бий болсон тухай судлаач, эрдэмтэд гурван таамаглал дэвшүүлдэг. Үүнд дэлхий сар хоёр ижил хугацаанд хийн тоосонцороос бий болсон.

Cap өөр газар бий болсон бөгөөд сүүлд дэлхийд татагдаж ирсэн. Cap нь дэлхийг өөр дэлхийтэй мөргөлдөх үед бий болсон гэсэн таамаглал бий. Жирийн үед дэлхийгээс cap хүрэх зай дунджаар 384,000-384,600 км байдаг. Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36,300 км, алсрахдаа 405,696 км болдог” гэв.

Сарыг тойроод олон хар өнгийн нүх байх бөгөөд үүнийг тогоо гэж нэрлэдэг юм байна. Мөн олон төрлийн хэлбэр дүрстэй толбо байв. Энэ нь эрхэс тэнгэрт үүссэн олон дэлбэрэлт болон гариг эрхсийн мөргөлдөөнөөс үүсэлтэй гэж тайлбарлалаа.

Бархасбадь дэлхийгээс 12 дахин том

Cap дэлхийг 29,5 хоногт тойрдог аж. Үүнийг билгийн cap гэнэ. Тэргэл cap гарснаас хойш 14,5 хоногийн дараа дэлхий, нap хоёрын дунд cap ороход түүний сүүдэрлэсэн тал дэлхий рүү чиглэдэг. Энэ үед cap ялгарч харагддаггүй ажээ. Энэ үеийг битүүн гэх бөгөөд битүүнд cap нь нарыг халхалбал нарны хиртэлд болдог юм байна. Харин cap дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэрт орвол cap хиртэх үзэгдэл ажиглагдана.

Хиртэлт нь дэлхийн шөнө болж буй хагас бөмбөрцөгт ажиглагддаг гэв. Хэрэв cap дэлхийн сүүдэрт бүтнээрээ орвол сарны бүтэн хиртэлт болно. Дэлхийн сүүдэрт сарны зөвхөн хэсэг нь орвол хэсгийн хиртэлт болдог юм байна. Үүнээс гадна дуранд Бархасбадь гариг дөрвөн дагуултайгаа тод харагддаг юм байна. Энэ гариг нь дэлхийгээс 12 дахин том бөгөөд хийн гариг аж. Энд хүн амьдрах боломжгүй ч хөл гишгэхэд хөвсгөр зөөлөн гэж судлаачид үзжээ.

Тайлбарлагчийн ярьсан эдгээр сонирхолтой яриаг Америкийн жуулчин Жон их л сониучирхан сонсож байсан юм . Түүнээс сэтгэгдлийг нь  сонсоход  "Би Монголд ирээд найм хонож байна. Энэ хугацаандаа ардын урлагийн тоглолт болон түүхийн музейгээр аялсан. Гэхдээ хамгийн сонирхолтой аялал нь өнөөдрийнх. Бид од харахын тулд уул руу явган алхаж ирлээ. Танай орон их сайхан цэлмэг тэнгэртэй юм байна.

Энэ тэнгэрт од бүхэн бидэнтэй илүү ойрхон гялтганаж харагдаж буй мэт сэтгэгдэл төрж байнa.  Миний амьдардаг мужид одон орон судлалын төв байдаггүй. Тиймээс анх удаа Монголд ирээд оддыг ийм ойроос харлаа" гэв.

Зураг