УИХ-ын 2017 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд аль хэр идэвхтэй оролцсон талаарх мэдээллийг хүргэж байна.
- Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Ц.Нямдорж гишүүд нэг ч хуралдаан таслаагүй, 25 удаагийн хуралд суусан.
- 25 удаагийн хуралдаанаас Б.Наранхүү дөрөвт нь, С.Жавхлан тавд нь суусан.
- Шинэ буюу анх удаа сонгогдсон гишүүдээс ирцээрээ Б.Баттөмөр, Б.Жавхлан нар тэргүүлсэн бол С.Жавхлан, Ш.Раднаасэд нар сүүл мушгижээ.
График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана.
О.Баасанхүү гишүүн хамгийн олон удаа бас хамгийн урт хугацаатай үг хэлсэн бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроос гадна долоон гишүүн огт асуулт асуугаагүй.
Үүнд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар багтаж байна.
Сөрөг хүчнээс Д.Эрдэнэбат гишүүн хамгийн олон удаа асуулт асуусан бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроос гадна найман гишүүн огт асуулт асуугаагүй.
Үүнд Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, С.Жавхлан, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар багтаж байна.