Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

О.Балжинням: Манай баг тамирчид Монголын түүхэнд байгаагүй шинэхэн амжилтыг тогтоолоо

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын Жүдо бөхийн баг тамирчид маань нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль өвөртлөн өнөөдөр эх орондоо ирлээ.

Монголын баг тамирчид энэхүү амжилтаараа 126 орноос гуравдугаар байрт шалгарсан байна.

  •     57кг - Д.Сумьяа алтан медаль
  •     48кг - М.Уранцэцэг мөнгөн медаль
  •    +100кг - Н.Түвшинбаяр хүрэл медаль
  •     57кг - Г.Болдбаатар хүрэл медаль
  •     73кг - Г.Одбаяр анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль
  •     63кг - Б.Мөнгөнчимэг анх удаа хүрэл 
  •     81кг - О.Ууганбаяр шагналт 5-р байр
  •     90кг - Г.Алтанбагана шагналт 7-р байр 
Амжилтын ард маш олон хүн байсныг хэлэх хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

МУГТ дасгалжуулагч О.Балжинням "Энэ удаагийн дэлхийн аваргаар манай баг тамирчид Монголын түүхэнд байгаагүй шинэхэн амжилтыг тогтоолоо. Энэ амжилтын ард маш олон хүн байсныг хэлэх хэрэгтэй. Тамирчдын маань ар гэрийнхэн, жүдогийн холбооныхон, эмч, бусад багийн гишүүддээ баярласнаа илэрхийлье" гэсэн юм.

Олон хүмүүсийн хичээл зүтгэл энэ ялалтын үндэс
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа "Нийт ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлье. Бидэнд урам зориг хүч өгч байдаг хүмүүс бол яах аргагүй биднийг дэмжин уухайлж байдаг та нар минь юм шүү. Мөн шигшээ багийн дасгалжуулагч багш нартаа үнэхээр их баярлалаа.

Тамирчдын ард үргэлж сэтгэл санаагаар дэмжиж байдаг хүмүүс бол ар гэрийнхэн болон харьяа байгууллагууд байдаг. Тэдгээр хүмүүсийн хичээл зүтгэл энэ ялалтын нэг үндэс мөн" гэв.

Заан цолны наадам маань удахгүй болно
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аварга ард түмэндээ хандан талархлын үг хэлсэн юм. Тэрбээр чадварлаг залуу тамирчид төрөн гарч байгаад баяртай байна гэлээ. Мөн түүний "Заан" цолны наадам есдүгээр сарын 10-нд Булган аймгийн Сайхан суманд болно гэдгийг дуулгасан юм.

Алтан медаль авахын төлөө хичээнэ ээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг "Дэлхийн аваргын дэвжээн дээр баг хамт олноосоо хамгийн түрүүнд гарч барилдсан. Багахан алдаа гаргаж мөнгөн медаль хүртсэн ч цаашдаа улам илүү хичээж алтан медаль авахын төлөө хичээнэ ээ" гэсэн юм.

Энэ удаагийн ДАШТ-д Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг