Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив.
Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.
Уг төслийн хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан юм. Уг төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарна, Монголын эдийн засгийг олон салбартай болгон солонгоруулахад ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.