Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"UB Food Festival" Гэрэлт гудамжинд болно

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэрэлт гудамжинд "UB Food Festival" арга хэмжээ ирэх сард болох гэж байна. Энэ үеэр гудамжны хоолны үзүүлбэрүүд болон танилцуулга, амталгаат худалдаа, Бургер, хотдог болон зайрмагны тэмцээн явагдана.

"UB Food Festival":

  • 2017.09.02-нд 12:00 - 00:00 
  • 2017.09.03-нд 14:00 - 00:00 цагийн хооронд хоёр өдөр үргэлжлэх юм.

Мөн тухайн өдөр гудамжны шилдэг уран бүтээлчдийн тоглолт үзүүлбэр, Cosplay & Comic night арга хэмжээ гэрэлт гудамжинд явагдана.

Үзүүлбэрүүд:

  • Saybeat Beatbox crew
  • Salsa бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Hooliganz crew
  • DJ NYAM & DJ D-Hopes
  • Compass хамтлаг
  • Nature Dance Production бүжгийн үзүүлбэр
  • KM Entertainment бүжиг болон ковер дуу

Улаанбаатар хотын шинэлэг өнгө төрхийг эрхэмлэгч мэдрэмжтэй эрч хүчтэй иргэддээ энэ арга хэмжээг зориулж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

"UB Food Festival"-ийг Гэрэлт Гудамж болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа ажээ.