Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт 9 дүгээр сарын 1-нд, оюутнуудынх 4-нд болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- ДАХИН НИЙТЛЭВ -

ЕБС, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд 2017.09.01-ний Баасан гарагт болно.

Хичээлийн жилийн эхний хичээлийг "Эх хэлээ дээдэлье" сэдвийн дор явуулах юм байна.

Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт 2017.09.04-ний Даваа гарагт болно гэж салбарын яамнаас мэдээллээ.

Сургууль, цэцэрлэгийн талаарх тоон мэдээлэл

Энэ жил 252,753 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1,422 цэцэрлэг ажиллана. Үүний 877 нь төрийнх бөгөөд 209,568 хүүхэд, харин төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд явах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9,321-ээр нэмэгджээ.

ЕБС-ийн хувьд нийт 798 төрийн болон төрийн бус өмчийн сургууль ажиллана. Үүний 654 нь төрийнх 538,846 хүүхэд, төрийн бус өмчийн 144 сургуульд 37,033 хүүхэд суралцана. ЕБС-д суралцах хүүхдийн тоо өмнөх оныхоос 23,926-аар нэмэгдсэн байна.

1 дүгээр ангид 73,545 хүүхэд элсэн суралцана. 1-р ангийн элсэгчид өнгөрсөн оныхоос 11,300 -аар нэмэгджээ.

Оюутнуудын тоо буурчээ

Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150,000 мянга гаруй оюутан суралцах төлөвтэй байна. Их дээд сургуульд суралцагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 7,100 орчмоор буурна.

Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж шинээр нэмэгдээгүй байна.


Шинэ цэцэрлэг:

Улсын хэмжээнд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 595 ор бүхий 5, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ор бүхий 1, дүүргийн төсвийн хөрөнгөөр 200 ор бүхий 3, концессын гэрээгээр 175 ор бүхий 2, нийслэлийн концессоор 490 ор бүхий 3, гадаадын тусламжийн хөрөнгөөр 500 ор бүхий 6, нийт 2,200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Үүнээс 1,250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө оруулна.

Шинэ ЕБС:

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 7360 мянган суудал бүхий төрийн өмчийн 17 сургууль, концессын гэрээгээр 4600 суудал бүхий 4 сургууль, нийт 21 сургулийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 11,940 суудлаар нэмэгдэнэ. Эдгээрээс 2,240 суудал бүхий 4 төрийн өмчийн сургуулийн барилга 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтад орох ажээ.