Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголчууд хилийн шугам, харуулыг улаанаар, гол мөрөнг хөх цэнхэрээр тэмдэглэж заншжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архивын Ерөнхий Газарт “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршлийн баримтын үзэсгэлэн өчигдөр /08.25/ нэээлтээ хийлээ.

Монгол улсын хил нь Хүннү гүрний үеэс бүрэлдэн бий болсон түүхтэй.

Монголчууд газрын зургаа ихэвчлэн цагаан даавуу, муутуу цаасан дээр өнгө ялган үйлдэх бөгөөд өнгө ялгахдаа дураар өнгө будаг тавьдаггүй журамтай аж. Жишээлбэл: хилийн шугам, харуул, өртөө зэргийг ихэнхдээ улаан заримдаа хараар, замыг шараар, гол мөрөн, нуурыг хөх цэнхэрээр, элсэн манхан цөлөвтөр газрыг ягаавтар өнгөөр, бэлчээр болон ой модыг ногоон өнгөөр зурж, тэмдэглэж заншсан байна. 

Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь:

  1. Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил (XVIII зуунаас- XX зууны эхэн)
  2. Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1911-1921 он)
  3. Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1921-2017 он) гэсэн 3 үндсэн хэсгээс бүрджээ. 

Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино,гэрэл зураг зэрэг 100 орчим бүтээл тавигдсан байна. 

Уг үзэсгэлэн наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл гарах юм.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг