2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Атганд багтсан БАНК САНХҮҮГИЙН ЕРТӨНЦ

ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Энхтайваны гүүр уруудаад 25 давхар өндөр шилэн байшин бий. Энэ байшинд Монгол Улсын хамгийн “том” банк саяхан нүүж иржээ. Өглөө 08:00 цагт байшингийн үүдээр ороход ажил нь аль хэдийнэ эхэлчихсэн, цахилгаан шат завсар чөлөөгүй хурдалж байлаа.

Орон даяар тэдэнтэй адилхан зорилготой 5,000 гаруй ажилтан бий.

Яг энэ үеэр завгүй бизнесмэн Болд гар утсаа ашиглан бүхий л төлбөр тооцоогоо гүйцэтгэж, энэ жил шинэхэн оюутан болж буй хүү рүүгээ мөнгө шилжүүлэв. Хүү сургуулийнхаа гаднаас үсрээд л 200 метрийн зайд байрлах АТМ буюу бэлэн мөнгөний машин руу аавынхаа шилжүүлсэн мөнгийг авахаар алхлаа.

Энэ бол Монголын амьдралын өдөр тутмын дүр зураг.

20 хүрэхгүй жилийн өмнө цүнхнээс цүнхэнд, гараас гарт дайдаг байсан бэлэн мөнгийг өнөөдөр бид гэрлийн хурдаар бие бие рүүгээ шилжүүлж, гар утаснаас гар утсанд дамжуулдаг болжээ.

Монгол хүн өдгөө дэлхийн аль ч улсын иргэдээс дутахааргүй санхүүгийн үйлчилгээ авч, хот хөдөөгийн иргэдийн банкаар үйлчлүүлэх байдал ижил түвшинд очсон байна.

Монголын 10 өрхийн 7 нь ХААН Банкнаас санхүүгийн үйлчилгээ авдаг. Улс даяар нийт 537 салбар нэгжтэй бөгөөд Монгол орны өнцөг булан бүрт бэлэн мөнгөний машинтай.  Дээр дурдсанчлан иргэн Болдын хүү сургуулиасаа үсрээд л 200 метр газар явж бэлэн мөнгөний машин дээр очно гэдэг нь бодит тоо ажээ.

Харин гудамжинд алхаж буй 2 хүн тутмын нэг нь ХААН Банкны карттай. Учир нь Монголын 1.7 сая гаруй иргэн тус банкны картыг эзэмшдэг. Нэмээд ХААН Банк нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох зэргээр улс орны төлбөр тооцооны үлэмж хэсгийг дангаар гүйцэтгэдэг.

Зах зээлийн өрсөлдөөн ихтэй энэ цагт ийм нүсэр том банк хэрхэн амжилттай ажиллаж чадаж байгаа вэ?

ГРАФИК: ХААН Банкны зах зээлд эзлэх байр суурь

Монголын банкны салбарт эзэлж буй байр суурийг нь харахад л энэ хамт олны цар хүрээ тодорхойлогдоно. Өөрчлөлт, шинэчлэлт, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь бизнесийн хамгийн гол зарчим нь байж өрсөлдөөнтэй зах зээлд үлдэнэ гэдгийг тэд хэдийнэ ойлгожээ.

Тиймдээ ч ХААН Банк Монголд Мобайл банк, Интернет банк, Мессеж банк, QR кодоор төлбөр төлөх Qpay үйлчилгээ, Khan Pay гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг анхлан амжилттай нэвтрүүлэн ажиллаж чадсан байна.

Энэ талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Банкны харилцагчид ч урьд өмнөхтэй харьцуулахад банкны үйлчилгээг хялбар, шинэлэг байдлаар авахыг эрмэлздэг боллоо. Технологийн ухаалаг шийдлүүд нь банк санхүүгийн ертөнцийг харилцагчдын гарт шилжүүлээд байна” хэмээн 2016 оны жилийн тайландаа онцолжээ.

Технологийн энэ дэвшил санхүүгийн салбарт үлэмж өөрчлөлт авчирч, боломжгүйг боломжтой болгосоор, бид үр дүнг нь хүртсээр.

Та санаж байгаа бол “Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя” уриаг ХААН Банк дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил цахим банкны хэрэглээ 32 хувиар өссөн байна. Тэд өнгөрсөн онд дэвшилтэт технологид суурилсан орлого, зарлагын 485 АТМ-ыг нэвтрүүлж, нийт 1,000 гаруй АТМ-тай болжээ. Ингэснээр тэд АТМ-ээр хийгдэж буй нийт гүйлгээний 77 хувийг дангаар эзэлж байна. Харин зах зээл дэх ПОС-оор хийгдэж буй гүйлгээний үнийн дүнгийн 40 хувь нь ХААН Банкны ПОС-оор хийгдэж байна. 

Мөн 24 цагийн турш нээлттэй үйлчлэх 100 Экспресс банк төвийг Улаанбаатар хот болон орон нутагт нээж, банкны үйлчилгээг шинэ шатанд гаргаж чадсан аж.

Банкны салбарын үйлчилгээг хэрэглэгчдэд ийнхүү ойртуулснаар Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсрол дагаад дээшилсэн юм. Иргэн Болд хэдхэн товчлуур дараад санхүүгийн бүхий л асуудлаа зохицуулж чадна гэж төсөөлдөг ч үгүй байсан цаг саяхан. Тэгвэл тэр одоо өөрийн гарт атгасан гар утсаар банкны ертөнцийг атгаж ч болох тийм боломжит цаг үед амьдарч байгаа.

1980-иад оноос хойш төрсөн залуус нийгмийн идэвхтэй хэсгийг бүрдүүлэх болсон орчин цагт тэд банкинд дугаарлаж цаг зарцуулахыг хүсэхгүй гэдгийг гярхай ажигласан нь тус банкны оносон стратеги.

Тиймээс ХААН Банкныхан хэрэглэгчиддээ өөрийн данс руу гар утсаараа хурууны хээ дарж нэвтрэх, QR кодоор төлбөр төлөх, банкны төлбөрийн картаараа автобусанд зорчих зэрэг шинэлэг үйлчилгээгээр бэлэг барьсан билээ. Тэдний хамгийн сүүлд нэвтрүүлсэн цахим үйлчилгээ Khan Pay-ээр фэйсбүүкийн найзууд руугаа гар утасны дугаар, эсвэл ойролцоо байршлаар нь мөнгө шилжүүлэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл бие биенийхээ дансыг цээжлэх, харах шаардлагагүй болгож илүү хөнгөвчилсөн юм.  

Qpay үйлчилгээнд л гэхэд 20 гаруй байгууллага нэгдэж төлбөр тооцоогоо шийддэг болжээ. 

Ингээд харахад тус банкнаас бараг сар тутам шинэ цахим үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчиддээ бэлэг барьж байгаа юм. 

Үндэсний томоохон компаниуд нийгмийн хөгжлийн зүтгүүр байдаг. Тиймдээ ч ХААН Банк өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол хүмүүсийн санхүүгийн боловсрол, мөнгөний хэрэглээнд өөрчлөлт шинэчлэлт авчирч чадсан. Харин тэдний өнөөдөр хийж буй ажил, технологийн шинэчлэл манлайлал нь бидний амьдралд ямар эерэг өөрчлөлт авчрахыг харахад цаг хугацаа л хангалттай.  

x