Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Холливудын оддын орлого тодорхой боллоо

Э.Мөнхзаяа
2017 оны 8 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Mark Wahlberg

"Forbes" сэтгүүлээс дэлхийн алдартай Эрэгтэй жүжигчдийн орлогын чансаа оддын орлогын жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтын эхний аравт багтсан эрэгтэй жүжигчдийн орлого хагас тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Гэтэл топ 10-т орсон эмэгтэй жүжигчдийн орлого тэднийхээс гурав дахин бага байгаа юм.

Өнгөрсөн онд хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр Дуэйн Жонсон тодорч байсан. Энэ удаа тэрбээр Марк Уолбергт зайгаа тавьж, хоёрдугаарт бичигдлээ. Харин Марк Уолберг өнгөрсөн онд “Трансформерс", "Сүүлчийн хөлөг баатар”, "Сайн уу, аав аа,  Шинэ жил!-2" кинонд тоглосон нь орлого нь нэмэгдэхэд нөлөөлжээ.

“Трансформерс”-ын од Марк Уолберг өнгөрсөн жил 68 сая ам.долларын орлоготой ажиллаж, “Forbes”-ooc жил бүр гаргадаг чансааг тэргүүлсэн байна.
Уг жагсаалт нь кино оддыг жендерээр нь ялгаварлан цалинжуулдаг гэдэг үгийг илчилж орхив...

Тэгвэл хамгийн өндөр орлоготой эмэгтэй Стоун ганцхан жилийн хугацаанд 26 сая ам.доллар олсон байна. Гэхдээ тэрбээр хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэгдсэн жагсаалтад дөнгөж 15 дугаар байр эзэлж байгаа юм.

Эмма Стоун саяхан хамтдаа тоглож буй эрэгтэй жүжигчдээсээ бага шагнал авдаг, заримдаа авахгүй байснаас хүлээн зөвшөөрсөн нь дээр гэж үздэгээ мэдэгдсэн билээ. Мөн жүжигчин Натали Портман, Женнифер Лоуренс нар ч цалин, үнэлгээ тэгш байх ёстой талаар ам нээж байсан юм.

Эрэгтэй жүжигчдийн орлогын чансаа

  1. Марк Уолберг- $68сая
  2. Дуэйн Жонсон- $68сая
  3. Вин Дизель- $54.5 сая
  4. Адам Сэндлер - $50.5 сая
  5. Жеки Чан - $49 сая
  6. бага Роберт Дауни - $48 сая
  7. Том Круз - $43 сая
  8. Шах Рукх Кхан - $38 сая
  9. Салман Кхан - $37 сая
  10. Акшай Кумар - $35.5 сая

Эмэгтэй жүжигчдийн орлогын чансаа

 
Emma Stone
  1.  Эмма Стоун- $26 сая
  2. Женнифер Энистон- $25.5 сая
  3. Женнифер Лоуренс - $24 сая
  4. Мелисса МакКарти- $18 сая
  5. Мила Кунис- $15.5 сая 
  6. Эмма Уотсон- $14 сая 
  7.  Шарлиз Терон- $14 сая 
  8. Кейт Бланшетт - $12 сая 
  9. Жулия Робертс - $12 сая 
  10. Эми Адамс- $10.5 сая
Зураг