Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск тэргүүтэй 116 эксперт алуурчин роботыг хориглохыг НҮБ-аас хүслээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Илон Маск, Google DeepMind-ийн үүсгэн байгуулагчдын нэг Мустафа Сулейман зэрэг хиймэл оюун ухааны бусад 114 эксперт хамтран НҮБ-д захидал илгээснээ саяхан ил гаргалаа. Тэд алуурчин робот ашиглахыг хориглохыг Дэлхийн засгийн газраас хүссэн байна.

Хиймэл оюуны мэргэжилтнүүд захидалдаа аллагын зориулалттай робот машинуудын аюулын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Ийм машинд дрон, робот удирдлагатай автомат буу, танк зэрэг хүний оролцоогүй, хиймэл оюунаар удирдагддаг шинэ үеийн зэвсгүүд багтаж байна.

НҮБ-ын уламжлалт зэвсгийн конвенцийн гишүүн 19 орон робот удирдлагатай зэвсгийг хориглох талаар хэлэлцэж эхлэхийг бүрэн дэмжсэн байгаа. Уг бүлэг өнөөдөр хуралдах байсан ч ирэх арван нэгдүгээр сард хуралдахаар хойшлуулжээ.

Харин 26 орны нийлбэр дүнгээрээ олон тэрбумын үнэлгээтэй компаниуд нэгдэж ийм хүсэлт тавьснаар шинэ зэвсгийг хориглох үйл явц түргэснэ гэж үзэж байгаа юм.

Захидалд ”Аллагын зориулалттай робот зэвсэг нь дайн байлдааны гурав дахь хувьсгалыг эхлүүлэх аюулыг бий болгож байна. Нэгэнт бүтээгдвэл дайны ажиллагаа урьд өмнө байгаагүй хор хөнөөлтэй болж, хүний төсөөлшгүй хурдтай түгэн тархах болно. Террористууд үүнийг гэмгүй номхон иргэдийн эсрэг ашиглана. Хакерууд зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжтой болно. Бидэнд удаан хүлээх цаг байхгүй. Үйл явц нэгэнт эхэлбэл зогсооход хэцүү болно” гэжээ.

Захидлын бүрэн эхтэй энд даран танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Mashable