Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхэд үлдсэн ганц зөв зам ТЭТГЭВЭРТЭЭ ГАР!

Б.Ану
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Н.Номтойбаяр  “У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”” гэх анхаарал татсан гарчиг бүхий ярилцлага өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэгджээ. 

Эрх баригч нам дотор үүсээд буй хагарал, зөрчил, тэмцлийн хамгийн гол дүрийн нэг Шадар сайд У.Хүрэлсүхийн талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр юу ярив. Бид энэхүү ярилцлагаас онцлох ЭШЛЭЛИЙГ хүргэж байна. 


 

  • Манай намыг ядаж дотооддоо эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортойн дээр эдийн засгийн бодлогоо тодорхойлоод иргэдийн амьдралыг сайжруулна гэдэгт итгэж сонгосон. 
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс болж БНХАУ-тай геополитикийн хувьд ноцтой асуудал үүсч энэ нь манай гадаад худалдаа, эдийн засагт ноцтой хохирол учруулаад эхэллээ. 
  • Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зуруулаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. 
  • Хүрэлсүх тагнуултай кино их үздэг юм уу хаашаа юм. Тагнуултай кино бага үз. 
  • Үндэсний аюулгүй байдал гэдэг бол Хүрэлсүх огт биш. Хаана нь ч хүрэхгүй. 
  • Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо.  Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. 
  • Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаа дэмжээгүй нөхөд байсан. Гэхдээ тэд Хүрэлсүх шиг манай намынхантай хуйвалдаж муужгайдаагүй.  
  • Хүрэлсүхээр муужгайдуулаад байгаа М.Энхболд түүнийг зүтгүүлсээр байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайд болгосон. 
  • Хүрэлсүх ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. 
  • Ардын намд итгэсэн, хүлээлттэй байгаа иргэдээс тэр хүний амбиц үнэтэй гэж үү.
  • Тухайн үеийн намын дарга намайг дэмжихгүй байхад Хүрэлсүх улс төрийн хувьд намайг дэмжиж ч байлаа. Үүнд нь талархалтай хандах хэсэгхэн хугацаа байсан уу гэвэл тийм гэж хэлнэ. Гэтэл түүний хэд хэдэн үйлдлээр намайг миний дүү гэхээс илүүд мөнгө гэж хардаг юм байна даа гэж дүгнээд холдож эхэлсэн. 
  • Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш. Хүнийг ажиллуулна, үнэлэлт дүгнэлт өгнө. Болохгүй бол халаа сэлгээ хийнэ.
  • Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ. 
  • Би халуун гал тогоонд нь байгаа хүн. 65 гишүүний нэг нь. Тиймээс гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой. 
  • Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. 
  • Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. 
  • Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурсанаасаа буцаж буй хүмүүс бас байна. 
  • Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье. 
  •  Эргээд эвлэх, учир начраа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. 
  • 2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завьшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. 
  • Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. “Солонгост ажилладаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу.
  • У.Хүрэлсүх хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. 
  • УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. 
  • Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй. 
  • Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм.  Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй. 
  • Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. 
  • У.Хүрэлсүхэд үлдсэн ганц зөв арга зам нь энэ.  Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар.
  • У.Хүрэлсүх улс төрөөс хол байснаараа бараг буян болно.
  • Намрын урт шар улс төртэй өдрүүд үргэлжилж өвөлтэй золгоно. Дөнгөж эхэлж байна.