Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ТАСС агентлагт ярилцлага өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө.

ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селишчев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Мөн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.