Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

10 гаруй хоног барьцаалагдсан гэх охины хэргийг шалгаж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкээр танилцсан залуудаа барьцаалагдаж, 10 гаруй хоног хүчирхийлүүлсэн 21 настай охины тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Цагдаагийн Ерөнхий Газараас тодруулахад уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа юм байна. 

Хохирогч охиныг хамгаалалтад авсан бөгөөд түүнээс мэдүүлэг, тайлбар авсан гэв. Хэрэг шалгалтын шатанд байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.