“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран анх удаа энэхүү марафоныг зохион байгуулж байгаа юм.
Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлүүдээр болно.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох аж.
Энэ төрлийн нийтийн спорт нь иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж эрүүл амьдралын хэв маягтай болгоход ихээхэн нөлөөлдөг ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байв.
Тэмцээний эхний гурван байрт орсон багийг медаль, өргөмжлөл, гадаадад амрах эрхийн бичгээр урамшуулах юм байна.
Гэрэл зургийг mpa.mn