Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шимпанзе мичнүүд “Хайч, Чулуу, Даавуу” тоглож сурчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шимпанзе мичнүүд хүмүүсийн тоглодог гарны дохионы “Хайч, Чулуу, Даавуу” тоглоомын дүрмийг сурч чаддаг болохыг эрдэмтэд баталжээ.

Японы Киотогийн их сургуулийн Хүн дүрст мич судлалын хүрээлэнгийнхэн ийм туршилт явуулахад мичнүүд харьцангуй удаан хугацаанд дүрмийг сурч, тоглох чадвар нь бага насны хүүхдийнхтэй ижил түвшинд байгааг харуулсан байна.

Харин нэгэнт дүрмээ сурсны дараа тэдний тоглох чадвар дөрвөн настай хүүхдийн хэмжээнд байсан гэнэ. Хүүхэд ба шимпанзегийн гол ялгаа нь суралцах арга техник нь байжээ.

Хүүхдүүд алдаа гаргаснаа хоёр дахь удаагаа засаж чадаж байсан бол шимпанзенууд олон удаа давтаж байж алдаагаа засаж байсан гэнэ.

Эрдэмтэд нас ба хүйсний хувьд ялгаатай долоон шимпанзег туршилтад оруулсан байна. Тэдэнд компьютерийн даралт мэдрэгч дэлгэцэн дээр харагдах дүрсийг дийлэх хувилбарыг сонгох сургалт явуулжээ.

Эхлээд тэдэнд даавуу-чулуу, дараа нь чулуу-хайч, эцэст нь даавуу-хайч хувилбаруудын дүрмийг заасан гэнэ. Мөн 3-6 насны 38 хүүхдэд уг тоглоомын дүрмийг заажээ.

Ингэхэд дүрснүүдийн уялдаа холбоо, логик дарааллыг хүүхдүүд дөрвөн насандаа сурах чадвартай нь харагдсан бол аль ч насны шимпанзе дүрмийг сурсныхаа дараа тэдэнтэй ижил түвшинд тоглож чадаж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Independent