Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анх удаагаа хиймэл оюунтай робот мэргэжлийн “Dota 2” тоглогчийг хожлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Баасан гарагт Илон Маскийн санхүүжүүлдэг OpenAI лабораторийн бүтээсэн робот “Dota 2” тоглоомоор мэргэжлийн тамирчинтай өрсөлдөж ялсан тухай зарлажээ.

Уг тоглоомыг 5:5 тоглогчтой тоглодог бол энэ удаа 1:1 тоглогчоор өрсөлдөөнийг явуулсан байна.

OpenAI робот уг өрсөлдөөнд мэргэжлийн тоглогч Dendi-г 10 хүрэхгүй минутад ялжээ.

Уг роботыг өөрөө суралцах горимд бэлдсэн гэдгээ зохион бүтээгчид нь хэлсэн байна. Өөрөөр хэлбэл тоглоомын талаар ямар ч мэдлэггүй робот бүхнийг эхнээс нь суралцаж, өөрөө өөртэйгээ тоглосон ба суралцах хугацаа хоёр долоо хоног үргэлжилсэн гэнэ.

Дараагийн шатанд робот нь таван тоглогчтой зэрэг тоглож сурах бөгөөд мэргэжлийн бүтэн багтай өрсөлдүүлэх зорилготой байгаагаа OpenAI компанийн CTO Грэг Брокмэн ярьжээ.

Роботод ялагдсан Dendi өрсөлдөгчөө “Хүнтэй бага зэрэг төстэй, гэхдээ л шал өөр тоглогч байсан” гэж сэтгэгдлээ хэлсэн байна.

OpenAI роботын хэрхэн “Dota 2” тоглоомыг сурсан тухай видео:

Эх сурвалж: Quartz