Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батболд нарыг нэг сар ЦАГДАН ХОРИХООР болжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ илчлээд байгаа Ч.Батболд нарыг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо. 

Тус шүүхийн шүүгчийн наймдугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. 

Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. 

Үүнийг үндэслэн дээрх шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Ч.Батболд бол гэрч

Харин өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ "Мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас хийж байгаа. Түүнийг нэг сар яллагдагчаар татахаар боллоо.

Шүүх болон АТГ-аас Ч.Батболдыг энэ хэрэгт холбоотой гэрч биш гэж үзсэн

Энэ хэрэгт холбогдуулаад долоон хүнийг хорьчихсон байгаа гэсэн мэдээлэл байна.

Эдгээр хүмүүсийг цагдан хорих ажиллагааг шүүхээс явуулж байгаа юм. 

Ч.Батболд цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа.

Ч.Батболдыг Эрүүгийн хуулийн 13.12-д заасанчлан хүнийг хууль бусаар мөрдөх зүйл ангиар яллагдагчаар татсан.
 
Харин өмгөөлөгчийн зүгээс гэрч гэж үзэх үндэслэл нь энэ хүн анх хууль бус үйл ажиллагааны талаар хууль хяналтын байгууллагад хандсан хүн. 

Тийм учраас Ч.Батболд бол гэрч. Энэ талаар ерөнхий шүүгчид гомдол гаргана.

Өөртэй нь одоогоор уулзаагүй байна" гэлээ.