Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга, НИТХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр болжээ

ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүрэгт нүүрлэж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг ноцтой зөрчигдөж буй талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэвэгмид, Б.Дэмбэрэл, Г.Хонгор, П.Төмөрхуяг нар өчигдөр /2017.08.09/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг дөрвөн жилийн хугацаатай томилохоор заасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдрийг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, хуульд заасны дагуу Засаг даргын нэрийг дэвшүүлсэнгүй. 

Баянзүрх дүүргийн хороодын ИНХ-ыг зохион байгуулахдаа мөн л хууль зөрчжээ. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасан “хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэснийг илт зөрчиж нийт иргэдэд зар түгээлгүй зөвхөн АН-ын гишүүдийн оролцоотой хуралдуулж ИНХ, хороодын Засаг дарга нарыг томилсон байна.

Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн нийт сонгогчдын 46.3 хувийн саналыг авч МАН-аас ИТХ-д сонгогдсон 19 төлөөлөгчийг өнөөдрийг хүртэл хуралдаанд оролцуулахгүй байгаа нь иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн үйлдэл юм гэж төлөөлөгчид мэдэгдлээ.

Иймээс төлөөлөгчдийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын Засаг дарга, НИТХ-ын дарга нарт шаардлага хүргүүлэх, тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдэд хандахаар шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид