Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Байгалмаа: Ажил цуглахад АТГ дээр манай нөхөр байгаагүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орж баривчилсан байна.

Энэ талаар Ч.Батболдын гэр бүлээс мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/710034962515408/

Гэргий Л.Байгалмаа "Манайх хуульчдын байранд амьдардаг. АТГ гээд дөрөв тавуулаа орж ирээд гэр орныг чинь нэгжинэ гээд, зөндөө юм асууж байгаад гарсан. Намайг өөрөө цуг яваад гэр орноо үзүүлчих гэсэн. Цагдаагийн хувцастай 4, 5 хүн цонхоор орж ирсэн. Цонхны шил хагалчихаад хагалсан шилээ цэвэрлэнэ гэж дайрсаар байгаад цэвэрлэсэн.

Мөрдөгч өөрийнхөө нэрийг Сайнжаргал гэж танилцуулсан. Бүх утсыг аваад явсан. Ажил цуглахад АТГ дээр манай нөхөр байгаагүй. Өглөө 09:00 өнгөрч байхад манай нөхрийг хоёр хүн дагуулаад АТГ-т гаднаас орж ирсэн.

Нөхөр маань надад тийм хүний даалгавар гэж ярьж байгаагүй. Ер нь бол би сонсож байсан. Хаалганы дуран дээр шархны наалт наачихсан байсан.

Одоогийн байдлаар гэрчийг хамгаалж байгаа зүйл алга. Гурван хүүхдээ аваад өөр тийшээ явъя гэж бодож байна.

Хаалга цохихоор нь бид хэд тайлаагүй юм. Тэгсэн дайраад ороод ирсэн. Намайг нөхөртэй минь уулзуулаагүй" гэв.