Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сентеррагоулд Монголия ХХК: МЭДЭГДЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Олон нийтийн цахим сүлжээгээр Сентеррагоулд Монголия ХХК болон Бороо Гоулд ХХК-ийн Монгол Улсад төлсөн татварын талаар ташаа мэдээ гарсантай холбогдуулан олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор дараах мэдэгдлийг хийх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 


  1. Канад Улсын Торонто хотод төвтэй Сентерра Гоулд корпораци нь Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа өрнөдийн томоохон хөрөнгө оруулагч бөгөөд Бороогийн алтны үндсэн ордыг түшиглэн олборлолт хийсэн Бороо Гоулд ХХК, алтны үндсэн ордын хайгуул хийдэг Сентеррагоулд Монголия ХХК гэсэн хоёр охин компанитай юм.
  2. Бороо Гоулд ХХК нь Бороогийн алтны үндсэн ордоос 2004-2016 онд 56.7 тонн алт олборлож, улс, орон нутгийн төсөвт нийт 340 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлсэнээс 152 тэрбум төгрөгийн орлогын албан татвар, 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байна. Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг сахин биелүүлж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн тус компанийг Үндэсний Татварын Ерөнхий газраас 2007, 2008, 2009, 2010, 2013, 2015 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-өөр, Нийслэлийн татварын газраас 2011 онд “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр тус тус шалгаруулсан билээ. 
  3. Тус компани нь Бороогийн алтны үндсэн ордод олборлолт хийх хугацаанд татвар хураамжаас гадна улс, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор том, жижиг 160 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд тэдгээрт зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн томоохон нь Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрын 150 ортой 6 давхар өргөтгөл бөгөөд түүнд 10 орчим тэрбум төгрөгийг хандивлаж, иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт Улаанбаатарын хотын Эрүүл мэндийн газарт бэлэглэсэн юм. 
  4. Харин Сентеррагоулд Монголия ХХК нь зөвхөн хайгуул судалгааны ажил хийж ирсэн бөгөөд хайгуулын үйл ажиллагаандаа нийт дүнгээр 150 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Тус компани нь 2016 оныг дуусталх хугацаанд 10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого олсон нь хайгуулын үйлчилгээ үзүүлсний төлбөр, акталсан тээврийн хэрэгсэл борлуулсны орлого болон харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого зэргээс бүрдэж байгаа юм. 
  5. Сентеррагоулд Монголия ХХК нь үйл ажиллагааныхаа явцад нэг ч унц алт олборлоогүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй хэдий ч суутган тооцсон татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэгт 9 орчим тэрбум төгрөг төлсөн болно. 

Сентеррагоулд Монголия ХХК
Бороо Гоулд ХХК

Улаанбаатар хот, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.