Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баасандорж: Цорын ганц гэрчийг хэргээ илчилсэний төлөө баривчиллаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэрэг гарсныг түүний Ажлын албанаас мэдээлсэн билээ.

Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. 

Энэ талаар АТГ-ын үүдэнд гэрч Ч.Батболдын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/710026789182892/

Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж "Шадар сайдыг зохион байгуулалттайгаар тагнаж чагнаж хүмүүсийг баривчилсан. Хэргийн цорын ганц гэрчийг хэргээ илчилсэний төлөө баривчилсан. Ерөнхий сайдыг гүтгэлээ доромжиллоо гэсэн агуулгаар байцааж байгаа талаар мэдээлэл байна. Тухайн залууст 50 сая төгрөгийг өгсөн хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм. Уг асуудлаар АТГ-ын дарга Энхжаргалтай уулзах гэж ирж байна. Энэ хэргийг өөр тийш нь хазайлгахаас сэргийлж би энд ирж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтны үүрэг гэмт хэргийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилготой. Уг залуусыг байцааж байгаа хүмүүс гэрчийг дарамтлах юм бол хуулийн байгууллагаар хариуцлага тооцно. Батболдын эхнэрийн тухайд мэдэхгүй байна. Шөнө дээвэр дээрээс уяа унжуулж, хар масктай хүмүүс орж ирээд нөхрийг нь аваад явсан талаар мэдээлэл ирсэн.

Эрүүгийн хэргийн хуулиар мэдээллийг очсоноос хойш тав хоногийн дотор шалгах ёстой. Гэтэл мөрдөж дагасан хүмүүсийг сар болж байхад шалгаагүй байна. Энэ хэргийн хохирол одоогоор тогтоогдох болоогүй. Болж байгаа үйл явц дөрвөн төрлийн гэмт хэргийн шинжтэй зүйл болж байна. Шадар сайд өөрөө уг хэргийг зохион байгуулсан үндэслэл байхгүй.

Ерөнхий сайд энэ хэргийг захиалсан эсэх нь тодорхойгүй байгаа.

Төрийн өндөр албан хаагчийг мөрдөж шалгасан болохоор төрийн эсрэг гэмт хэрэг болно. АТГ-т зохион байгуулалттайгаар хүмүүс дагасан гэж гомдол ирүүлсэн. Гэтэл хууль бусаар хүмүүсийг баривчлаад байна. Шадар сайд тухайн дагасан хүмүүсийг таньдаггүй. Жирийн иргэн Шадар сайдыг дагах үндэслэл байхгүй" гэлээ.