Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр орсон борооны үеэр гэр усанд автлаа гэсэн дуудлага их иржээ

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 16:40 цагийн үед орсон гэнэтийн борооны үеэр аюул, осол гарсан эсэх талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас тодрууллаа.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн Ш.Анхтуяа "Уг усархаг борооноор ямар нэг онц ноцтой аюул үүсээгүй. Энэ сарын 13-ныг хүртэл түр зуурын, дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна" гэв.

Харин Нийслэлийн Онцгой байдлын газарт зургаан дуудлага ирсэн байна. 

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий Газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Чинбат "Борооны үеэр зургаан дуудлага ирсэн. Үүний дөрөв нь Баянзүрх дүүргээс, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс ирсэн дуудлага байна. Гэрт үерийн ус орж ирсэн гэсэн дуудлага дийлэнх нь байлаа.

БЗД-ийн 28-р хороонд машин усанд автаж урсах гэж байна гэсэн дуудлагын дагуу очиж Портер болон Тоёота күйз авто машиныг уснаас гаргасан" гэсэн мэдээллийг өглөө.

Сэрэмжлүүлэг

Иймээс эдгээр өрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг зөвлөлөө.