Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад үйлдвэрлэсэн сурагчийн дэвтрийн хор нөлөө

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Сургуулийн сурагчдын дэвтрийн стандарт нь хүүхдийн нүдний хараанд хор нөлөөгүй, харшил үүсгэдэггүй, үзэг уудаггүй байх зэрэг шаардлагуудтай байдаг. Гэвч Хятадад дэвтрийн цаасыг  дахин боловсруулсан цаасаар хийдэг ба ингэхдээ  хийдэг цайруулах бодис  болон бусад химийн бодис нь  арьсанд гүвдрүү, цэврүү, хавсарсан тууралт үүсгэж, арьс улайж, хөөж, хавдах, хэсэг газар нь бэржийж, ус шүүс гоожих, загатнаж, хорсгох, мөн нойр, хоолонд муудан тайван бус болох зэрэг нэлээд хүнд зовиурыг бий болгодог  ба хамгийн ноцтой нь   цаашлаад хорт хавдар, ураг болон хүний нөхөн үржихүйн системийг доголдуулж хүүхдийн оюун санаанд сөргөөр нөлөөлж буйг илрүүлэн баталсан тул тус орон даяар хориг тавьж дахин ашиглахгүй болсон байна.

Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор дахин боловсруулсан цаасаар хийгдсэн, татвар, хяналт шалгалтын газруудад бүртгэлгүй монголоор бичсэн сурагчийн дэвтрүүд нь DOGI; UNLIMITED зэрэг нэрийн дор Хятад улсаас орж ирэн хямд үнээр борлуулагдаж байгаа юм байна. 

 

Эх орны ирээдүй, ээж аавын эрдэнэ болсон бяцхан үрсийнхээ төлөө тав, арван төгрөгийн хямдыг харалгүй, тэднийхээ эрүүл мэндэд ээлтэй  сонголтыг хийгээрэй.  
Их хэмжээний цайруулагч бодис ашигласан цаас нь дараах хор нөлөөг үзүүлдэг байна.

ХОР ХӨНӨӨЛ 1:

Бага насны хүүхэд чихрийн шижин тусч буй шалтгаануудын нэг
Анагаах ухааны судалгаагаар удаан хугацаагаар чанаргүй цаас хэрэглэснээр цусны тунгалгын системд өөрчлөлт орж буйг баталсан. Италийн эрдэмтдийн үзэж буйгаар БНХАУ-д жил бүр 400 гаруй хүүхэд чихрийн шижин өвчтэй болж, гол шалтгаан нь их хэмжээгээр бие эрхтэнд хортой химийн бодис бүхий чанаргүй цаас хэрэглэснээс болж байна.

 

ХОР ХӨНӨӨЛ 2:

Хорт хавдарт хүргэж, хүний хорт хавдрын эсийн пролиферацийг хурдасгана.
Чанаргүй цаасанд агуулагдах цайруулагч бодис, гэрэлтүүлэгч бодис зэрэг нь цусны эргэлтийн систем, дархлаа, нөхөн үржихүйн болон бодисын солилцооны үйл ажиллагааг доголдуулж хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж, хүний хорт хавдрын эсийн пролиферацийг хурдасгадаг. Швейцарийн судалгааны мэдээллээр тогтмол цагаан өнгийн чанаргүй цаас хэрэглэж байсан хүний хөх хорт хавдар тусах магадлал энгийн хүнийхээс 7.4 дахин их байгааг тогтоосон.

ХОР ХӨНӨӨЛ 3:

Хүний нөхөн үржихүйн системд нөлөөлнө.
Голдуу эрэгтэй үрийн шингэний чанарыг буруулах, жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбалт, ургийн гажиг илрэхийн шалтгаан болж байна.

 

ХОР ХӨНӨӨЛ 4:

Хүүхдийг оюун ухааны бэрхшээлтэй болгоно.
Сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр, БНХАУ-д жил бүр төрж буй 20 сая хүүхэд тутмын 350.000 нь чөмөг дутуу, 250.000 хүүхэд оюун ухааны бэрхшээлтэй төрж байгаагийн гол шалтгаануудыг чанаргүй цаасны  цайруулагч бодис, гэрэлтүүлэгч бодис гэх мэт хорт бодисын нөлөө гэж үзэж байна.
 
ХОР ХӨНӨӨЛ 5:

Чанаргүй цаасны найрлага дах цайруулагч бодис.
Чанаргүй цаасны  цайруулагч бодис, гэрэлтүүлэгч бодис гэх мэт хорт бодис нь хүний цусны эргэлтийн системд нөлөөлснөөр зүрх дэлсэх, нойргүйдэх, зарим эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн эмгэг илрэх , зүрхний температур ихсэх, зүрхний цус хангамж багасах, зүрхний хэм алдагдах, цусны цагаан бөөм багасгах, дархлаа сулрах гэх мэт хор нөлөөтэй.

 

ХОР ХӨНӨӨЛ 6:

Хүний хараа, ой тогтоолтонд сөрөг нөлөөтэй.
Чанаргүй цаасны  цайруулагч бодис, гэрэлтүүлэгч бодис гэх мэт хорт бодис нь хүний хараанд нөлөөлснөөр нүдний хараа муудах, нүдэнд цагаа буух аюултай.  Насны ангиллаас шалтгаалж хөгшин настай, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хор нөлөөтэй.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.