Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Челси клубын эзэн Роман Абрамович эхнэрээсээ салж байгаагаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Оросын тэрбумтан, хөлбөмбөгийн Челси клубын эзэн Роман Абрамович эхнэр Даша Жуковагаасаа салж байгаа аж. Тэд Даваа гарагт хамтарсан мэдэгдэл хийж энэ тухай мэдээлжээ.

Абрамович, Жукова нар 2005 онд танилцаж, хоёр хүүхэдтэй болсон. Мэдэгдэлд “10 гаруй жил хамт амьдарсны дараа ийм шийдвэр гаргахад бидэнд хэцүү байна. Гэхдээ бид цаашдаа сайн найзууд, эцэг эх, хамтарсан төслүүдийнхээ түншүүд хэвээр үлдэнэ” гэжээ.

Одоо 50 настай Абрамовичийн хөрөнгө $9.2 тэрбум бөгөөд дэлхийн баячуудын жагсаалтын 139 дүгээрт ордог. Тансаг хэрэглээнд дуртайгаараа алдартай түүнд дэлхийд хоёрт орох том завь, дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгүүд байдаг.

 

36 настай Жукова нь Оросын газрын тосны магнатын охин, АНУ-д боловсрол эзэмшсэн. Урлагийн бүтээл цуглуулагч, галлерейн эзэн. 2008 онд анх Москвад Гараж нэртэй галлерей нээж байсан.

Абрамович, Жукова нар хүүхдүүдээ хамтран өсгөж, төслүүд дээрээ хамтран ажиллана гэжээ. Тэд одоо Санкт Петрбургийн хаягдсан арал дээр “Шинэ Голланд” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уг арлыг урлагийн чухал төв болгохоор их хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Жукова нь Абрамовичийн гурав дахь эхнэр.

2007 онд тэр өмнөх эхнэр Иринагаас салж, Дашатай гэрлэхээр болсон юм. Иринад Абрамович $300 саяыг төлсөн гэдэг. Тэд Орост гэрлэлтээ салгасан тул харьцангуй бага мөнгө төлсөн гэж үздэг. Хэрвээ Британид салсан бол үүнээс хавьгүй илүүг төлөх байжээ.

Абрамович Иринатай 1990 онд Аэрофлотын онгоцны үйлчлэгч байхад нь танилцаж, таван хүүхэдтэй болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian