Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ичинноров: Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/709231302595774/
"ЦЕГ шаардлагатай бүх баримтуудаа шалгаж шударга ажиллах байх гэж бодож байна"

Хүний эрхийн хуульч М.Ичинноров "УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Долоодугаар сарын 25-нд АТГ-аас Д.Гантулгын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Харин түүнтэй холбоотой авлигалын хэрэг байхгүй гэсэн байна. Тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна.

Авлигал гэдэг нь эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал бий болгохыг хэлдэг.

ЦЕГ шаардлагатай бүх баримтуудаа шалгаж шударга ажиллах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг бүх талаараа нотлогдчихоод байхад энэ хүн гишүүнийхээ ажлыг өгөхгүй байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байна.

90 жилийн түүхтэй МАН гэж ярьдаг. Ард түмэн энэ асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байна. Ард түмний бухимдлыг бид дамжуулж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгын орон нутгийн төлөөллүүд хүртэл бидэн рүү захидал бичиж байна. Бид ийм хүнийг төлөөллөөр байлгамааргүй байна гэж ярьж байна. Намайг хүн гүтгэсэн гэж яриад шалгуулна гэж байсан. Шалгуулвал шалгуулаг. Хүчингийн хэргийн хохирогчийн өөрийг нь байцааж, өөрийнх нь түүхийг маш их судалдаг. Гэтэл хохирогч хэн ч байсан гэсэн тухайн хүний тусгаар байдал руу хэн ч халдах ёсгүй" гэлээ.

"500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Ч.Саранзаяа "Долоодугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос уг хэргийг эрүү үүсгэх хэрэг биш гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.

Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудсууд үүсгэж байна. Өөрийнхөө нэрийг ашиглаад сошиал дээр ямар нэг зүйл бичихэд хэцүү болсон. Хуулийн байгууллагууд иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх байдалтай л хэргийг шалгах явдал болж байна. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй6

Би залуучуудын холбоонд байхдаа Д.Гантулгыг мэддэг болсон. Сонгуулийн дараа ярьсанаас хойш тохиролцох талаар яриагүй. Шүүхийн шинжилгээний байгууллагад очсон нотлох баримтаа тэд устсан гэж бодож байгаа. Гэтэл энэ баримт нь миний гарт байгаа".