Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын чөлөөт бөхийн тамирчны амийг Улаан-Үдэд бүрэлгэсэн үйл явдлын дүрс бичлэг ил болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ОХУ-ын Буриадын БНУ-д тэмцээнд оролцож байсан чөлөөт бөхийн тамирчин Юрий Власко бусдын гарт амиа алдсан юм. Тэгвэл түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан аймшигт дүрс бичлэг саяхан ил болжээ.

 Тэмцээний үеэр Власко хэсэг нөхдийн хамт Байгал нуурын хөвөөгөөр зугаалж явсан байна. Гэтэл хэсэг залуус түүнтэй маргаж, бүлэглэн зодсоны дараа тамирчин эр амиа алджээ.

Тамирчны үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдийг баривчилсан ба бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй байгаа гэнэ. Власко нь Европын залуучуудын хоёр удаагийн аварга, сүүлчийн удаа Улаан-Үдэд болсон тэмцээнээс алтан медаль авсан юм. Түүнийг өнгөрсөн Даваа гарагт төрөлх Оса тосгонд нь оршуулжээ.

 

Эх сурвалж: Russia Today