2017/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.41₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
18:00
S32
-20°
19:00
S32
-23°
20:00
S32
-23°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S44
-26°
05:00
S44
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн анхны айлчлал ОХУ-аас эхэлнэ

Өглөөний сонин
2017 оны 8 сарын 8
MorninigNews.mn
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын анхны айлчлал ОХУ-аас эхлэх ажээ. Тэрбээр ирэх сарын 6-7-нд Владивостокийн Русский аралд болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцох юм. Энэ талаар тус чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч энэ чуулга уулзалтад оролцох тухай Москвад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдээлжээ. “Долоодугаар сарын 7-нд бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад тус улсын тэргүүлэгчдээ төлөөлөн оролцох  ба Ерөнхийлөгчийн хувиар Орост анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм” хэмээн уг мэдээлэлд дурдсан байна.

Мөн талууд ДЭЗЧУ-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан Орос-Монголын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах боломжийг хэлэлцэн ярилцсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан болон бизнесийн хүрээнийхэн багтжээ. ДЭЗЧУ нь Орос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд, Зүүн өмнөд азийн орнуудын холбооны бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар болсон юм.

Тус чуулга уулзалтад одоогийн байдлаар 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм. Мөн тус чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

2016 онд ДЭЗЧУ дэлхийн өнцөг булан бүрийн 3,500 оролцогч-төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан ба тус чуулга уулзалтын үеэр нийт 36 тэрбум долларын үнийн дүн бүхий 111 хөрөнгө оруулалтын төсөл танилцуулагджээ. Мөн нийт 30.8 тэрбум долларын үнийн дүн бүхий 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

x