Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обамагийн төрсөн өдрийг тэмдэглэж байхаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн төрөлх муж болох Иллиноист түүний төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

44 дэхь ерөнхийлөгчийн төрсөн өдөр буюу наймдугаар сарын 4-нд Иллиноис мужийн захирагч Брюс Раунер дээрх шийдвэрийг баталсан байна. Ингэснээр Обамагийн төрсөн өдрийг ирэх жилээс эхлэн тус мужид албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ардчилсан намынхан олонх болдог мужийн хууль тогтоох байгууллага дээрх саналыг бүрэн дэмжжээ. Уг нь экс ерөнхийлөгчийн төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох саналтай байсан ч төсвийн хүндрэлээс болоод буцааж, амрахгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар шийдсэн байна.

Мужийн хуулинд Обамагийн Америкчуудын эрхийг хамгаалахад гаргасан зүтгэл, нийгмийн бүлэг хооронд “гүүр байгуулсан” гавьяа зэргийг нь үнэлжээ.

Обама 1997 онд анх Иллиноисийн сенатад сонгогдож, улс төрийн замналаа эхэлж байв. Тэрээр 2004 онд АНУ-ын сенатад сонгогдох хүртлээ энд ажилласан юм байна.

 

Эх сурвалж: Independent