Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон бүсгүйчүүдийн тэвчдэггүй эрэгтэй хүний зан чанаруудыг тодорхойлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы гэр бүлийн зөвлөгөө өгдөг IBJ компани тус улсын гэр бүл зохиогоогүй байгаа 20-40 орчим насны 556 эмэгтэйгээс судалгаа авснаа хэвлэлүүдэд дэлгэжээ.

Тэднээс ирээдүйн нөхөр болох эр хүний ямар зан чанарыг тэвчиж чадахгүйг асууж тодруулсан байна. Хамгийн олон санал авсан чанаруудыг дараах байдлаар илэрхийлжээ.

  1. Мөрийтэй тоглоомын дон 40 хувь
  2. Бохир заваан байдал 24 хувь
  3. Араар тавих зан 19 хувь
  4. Харамч зан 8 хувь
  5. Дээрэлхүү байдал 4 хувь
  6. Ээжээсээ хамааралтай байх 3 хувь
  7. Илүүдэл жин 1 хувь
  8. Зовлон тоочдог зан 1 хувь

Мөн бүсгүйчүүдийн хамгийн олон нь буюу 47 хувь нь жилийн 5 саяас 6.99 сая иений ($45,000-$63,000) цалинтай хүнтэй суухыг боломжийн гэж үзсэн байна.

Харин ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд 40 хувь нь үндэсний хэмжээний том компаниудад, 38 хувь нь төрд алба хашдаг хүнтэй суухыг илүүд үзжээ. Гэр бүлдээ цаг зав гаргах боломж багатай ажил хийдэг эрчүүдийг хамгийн бага сонгосон байна.

 

Эх сурвалж: Japan Today