Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн ЗӨВЛӨХҮҮД болон БИЕ ТӨЛӨӨЛӨГЧИД

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
 

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш нэг сар болох гэж байна.

Ерөнхийлөгч энэ хугацаанд "багаа бүрдүүлж" зарим томилгоог хийлээ. 

УИХ-ын чуулган завсарлаж, Засгийн газар амарсан энэ үед Шинэ ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэр бүхэн олон нийтийн анхааралд орж байгаа учир түүний хийсэн томилгоог огноогоор нь дарааллуулан хүргэж байна.


2017.07.10

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилсон. Тэрбээр тангарагаа өргөсөн өдөр энэ томилгоог хийсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд нь

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
  • 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд “Монел” фирмд инженер
  • 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
  • 1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал
  • 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.

2017.07.28

Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуяг нь

  • 1981 - 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш
  • 1990 - 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга
  • 1992 - 1994 онд "Энэ өдөр" ББХК-ий захирал
  • 1994 - 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
  • 1999 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 1999 - 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2000 - 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга
  • 2001 - 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
  • 2008 - 2014 онд Ардчилсан намын дарга
  • 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2012 - 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.

2017.08.01

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга
 

Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар энэ өдөр Ж.Цэсэнг томилох захирамж гаргасан байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Ж.Цэсэн нь

  • УБИС Сэтгүүлч, орчуулагч /бакалавр/
  • МУБИС Уран зохиолын магистр
  • Төрийн удирдлагын магистр 2003 онд Улс төрийн PR аар хамгаалсан. 
  • 2013-2014 онд АНУ-д International Language instituteд суралцсан.  
  • Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй. 
  • “Мянганы зууч” сонин сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгч
  • Өдөр тутмын “Ардчилал сонин”,  Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч
  • ЗТБХБЯ-д Сайдын  Хэвлэлийн төлөөлөгч
  • Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.


2017.08.03

Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх
 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

  • Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
  • Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
  • Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.
  • Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх  чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.
  • Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.
  • Орос, англи хэлтэй.

2017.08.03

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч 
 
Гэрэл зургийг mpa.mn

Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томиллоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч Амаржаргалын Гансүх нь

  • ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
  • Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
  • ТӨХ-ны газрын дарга
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
  • Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
  • УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч
 
Гэрэл зургийг Mpa.mn

Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилохоор захирамжилжээ.

Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж нь

  • Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
  • Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
  • Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн
  • Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт, Тамгын Газрын бүтэц

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:

  • Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн.
  • Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.
  • Зөвлөх нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.
  • Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно. Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана гэж заасан байдаг. 

Одоогоор Ерөнхийлөгч

  1. Тамгын газрын дарга
  2. Хоёр зөвлөх
  3. ХМА-ны дарга
  4. Хоёр бие төлөөлөгчөө томилсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын бүтэц: