Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: С.Батцэцэгт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол гардууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт танхимд боллоо.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой саяхан болж өнгөрсөн.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээж байна. Хөдөлмөр зүтгэлээр хичээн амжилтад хүрч болдгийг С.Батцэцэг маань харуулсан билээ" хэмээв.

Монгол Улсын Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагналаа.  

Соронзонболдын Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 31-ний өдөр гаргаад байсан юм. 

Ёслолын фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг