Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Б.Ану
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Ноён Уулаа аваръя" ТББ нэхэмжлэлтэй, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газар 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 431. 372 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцсэн байна. 

Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэхүү хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тус шүүхээс дараах мэдээлэл ирүүллээ. 

"Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг удирдлага болгон Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаад байна. Гэхдээ шүүхийн өнөөдрийн шийдвэрт  “Сентерра гоулд” давж заалдахаа мэдэгджээ.