Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв

Б.Ану
2017 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам, эвсэлээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.8 тэрбум төгрөгөөр, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон билээ. 

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэх ёстой. 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намд хандаж  албан тоот илгээсэн талаар СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч өнөөдөр мэдээлэв.

Албан тоотоор,  хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэх мөн дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна.