Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy Note 8 гар утасны танилцуулах өдрийг Самсунг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Хэдэн сарын турш цуурхал, таамаг яригдсаны эцэст Самсунг компани өөрийн Galaxy Note 8 ухаалаг гар утасны албан ёсоор танилцуулах өдрийг зарлалаа.

Шинэ гар утсыг наймдугаар сарын 23-нд Нью Йорк хотноо танилцуулна.

Сүүлийн байдлаар таамаглаж байгаа үзүүлэлтүүд нь:

  • 6.3 инчийн 18.5:9 харьцаатай дэлгэц
  • Snapdragon 835 процессор
  • 3,300 mAh баттерей
  • 6GB RAM
  • Самсунгийн анхны Хос камер
  • Сайжруулсан S-Pen үзэг

Үүний өмнөх Note 7 загвар нь техникийн алдаанаас болоод бүтэлгүйтсэн. Тиймээс Note 8-ын чанар, үзүүлэлт ямар байхыг дэлхий нийтээр ажиглаж байгаа юм.

Наймдугаар сарын 23-ны 11:00 цагт эхлэх танилцуулах арга хэмжээний урилгыг хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр тараажээ.

 

Эх сурвалж: TheNextWeb