Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ дахь АН-ын бүлэг түймрийн эсрэг хандивын аянд нэгдлээ

Б.Ану
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн дэгдэлт газар авч иргэд, байгууллага чадах бүрээрээ Онцгой Байдлын алба хаагчдад тусалж байна. 

Иргэд, байгууллагын энэхүү санаачлагыг Онцгой Байдлын Ерөнхий газраас албан ёсоор:

Хүлээн авагч - ОБЕГ н.с

Банк - ТӨРИЙН САН

Данс - 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар болоод байгаа билээ.

Тухайн түймэр асч байгаа газарт ажиллаж буй ОБЕГ болон нутгийн иргэд, сайн дураараа гал унтраалцаж буй нийт хүмүүст зориулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгчид ОБЕГ-ын дансанд хандив өргөн байгаль орчноо хамгаалах аянд нэгдэж хандив өргөлөө. 

Цаашид “Ойн түймэртэй тэмцэх тусгай нэгж” байгуулж, хүний нөөц сургаж, асуудлыг сууриар нь харж шийдэх, эрсдлийн менежментийг шат шатандаа хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна.