2017/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,445.66₮
B14
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-14°
|
-20°
20:00
S44
-16°
21:00
S16
-17°
22:00
S16
-18°
23:00
S16
-18°
00:00
S16
-18°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-21°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S32
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн ЦЭЦ, ШЕЗ, Хүний эрхийн гишүүдтэй уулзлаа

President.mn
2017 оны 7 сарын 17
President.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Ерөнхийлөгч Хүний эрхийн комиссын дарга, гишүүдтэй уулзлаа

 

Энэхүү уулзалтын дараа ерөнхийлөгч Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөлөлтэй уулзсан юм. 

Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж ерөнхийлөгчийн цаашдын ажилд амжилт хүслээ. 

Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. 

Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.

 ШЕЗ-ийн дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авлаа

 

Үргэжлүүлэн тэрбээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав. 

ШЕЗ-ийн дарга, гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Уулзалтын үеэр ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар санал солилцов.

x