Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.
Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагад 2017 оны долдугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Уг түймэр нь хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогджээ.
Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам