Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөхүүдээ томилно

С.Саруул
2017 оны 7 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон юм. Наадмын амралт дуусаж ажил цуглахаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдож ажилдаа орох юм. 

Шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр дуулдаж эхэллээ. 

Ямартаа ч Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого, Гадаад бодлогын зөвлөх, Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхүүд өнөө маргаашгүй томилогдох юм байна.

Зураг