2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Улсын онцгой комиссоос 2017 оны долоодугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар нар ажиллаж байгаа аж.

 
Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Батсүмбэр нутгийн гуравдугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулах, байдалтай газар дээр нь танилцахаар ажиллаж байгаа бөгөөд тус цэгт ашиглагдах 3 ширхэг өвчтөний хяналтын монитор, эмнэлгийн 2 ширхэг функциональ ор, хэт халалтаас үүсэх хорлого, тархины хавангийн үед ашиглах “мөсөн жин”-г бэлдэх 1 ширхэг ахуйн хэрэглээний хөлдөөгчийг хангахаар боллоо.

“Цагаан нуга” дахь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг нь гал түймэр унтрааж буй багт болзошгүй эрсдлээс үүссэн түлэгдэлт, угаар, хэт халууны шалтгаант хордлогын үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хорлогын төв, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чиг үүргийн дагуу мэргэжсэн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

x