Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Монгол төрийн наадам ургах нарнаас, шингэх наран хүртэл ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас 12 бөх шинээр цол хүртэж, наадамчин олноо цэнгүүллээ.

Баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр "Эрхэм хүндэт наадамчид аа. Эрхэм хүндэт зочид оо.

Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэл ёслол төгөлдөр болж, Монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан сайхан өндөрлөж байна. 

Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдлаа.
Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань эвтэй сайхан уралдлаа. 
Эрхийдээ эрчтэй харваачид маань цэц мэргэнээ харвалаа.

Монголчууд бид нэгдэж, нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан агуу түүхтэй ард түмэн.

Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе.

Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

Монгол хүн бүр эрүүл ухаан, саруул эрдэм, төгс хийморь, золбоотой байж эх орон маань цэцэглэн хөгжих билэг ерөөл дэвшүүлж Үндэсний их баяр наадам маань өндөрлөж байгааг уламжилъя.

Хөх Монгол мандан бадраг ээ" гэв