Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Бат-Орших, Ц.Содномдорж нар ҮЗҮҮР, ТҮРҮҮНД үлдлээ

ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

Наймын даваанд шинээр улсын заан цолны болзол хангасан, улсын харцага Ц.Содномдорж шинээр Улсын заан цолны болзол хангасан Н.Жаргалбаярыг амлаж, шинээр Улсын заан цолны болзол хангасан харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунасан юм.

Улмаар Увс аймгийн харьяат, улсын харцага Ө.Бат-Орших олимпийн аварга Н.Түвшинбаярыг давж, Монгол Улсын гарьд цолны болзол хангалаа.

Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг давж Улсын баяр наадмын үзүүр, түрүүнд шалгаран үлдлээ.